2025 оны 8-р сарын 08

ОNDO-гийн сарын багцууд шинэчлэгдэхээр боллоо

2025 оны 9 сарын 3-наас эхлэн ОНДО компанийн сарын багцууд шинэчлэгдэж, хэрэглэгчдэд илүү уян хатан, ашигтай нөхцөлөөр үйлчилгээ авах боломжийг бүрдүүллээ. 

Сүүлийн жилүүдэд хэрэглэгчдийн дата хэрэглээ эрс нэмэгдэж, ухаалаг утасны хэрэглээ өссөөр байна. Энэхүү өөрчлөлттэй уялдуулан ОНДО компани багцуудынхаа бүтэц, үнэ тарифыг шинэчлэн зах зээлд танилцуулж байна. 

Шинэ сарын багц – яриа, мессэж хязгааргүй 

ОНДО-гийн хамгийн онцлох өөрчлөлт бол шинэ сарын багцууд юм. Одоо хэрэглэгчид зөвхөн дата хэрэглээнээс гадна бүх сүлжээнд хязгааргүй яриа, мессэжийн эрхийг хамтад нь авах боломжтой болж байна.  

Шинэ сарын багцын үнэ: 

• 50GB + бүх сүлжээнд хязгааргүй яриа, мессэж – 11,000₮ 

• 100GB + бүх сүлжээнд хязгааргүй яриа, мессэж – 15,000₮ 

Мөн эдгээр багцыг 6 сараар авахад хэрэглэгчид 30%-ийн хөнгөлөлт эдэлж, 50GB багц- 46,200₮, 100GB багц- 63,000₮-өөр авах боломжтой. 

Шинэ хэрэглэгчид зориулсан боломж 

Шинэ хэрэглэгчид 50GB болон 100GB бүхий сарын багцаас сонголт хийж, ОНДО-д нэгдэх боломжтой болох юм. 

Энэхүү шинэчлэл нь хэрэглэгчдийн хэрэгцээнд илүү нийцсэн, дата болон ярианы хосолсон шийдлийг санал болгож буйгаараа онцлог юм. Мөн ОНДО-гийн 6655-xxxx серийн шинэ дугаарууд худалдаанд гарах гэж байна. 

Cанал болгох